П.Анужингийн сэтгэлийн өчил

2015/07/20
Share |
Хүмүүс:
П.Анужингийн сэтгэлийн өчил

“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужингийн талаар саараасаа илүүтэй эерэг мэдээлэл цахим ертөнцөд хөвөрдөг юм билээ. Монгол түмний түүхийг бүтээхэд үнэтэй хувь нэмэр оруулсан салбар бүрийн алдартнуудын амьдралын замналыг нэмэлт хачиргүй хүргэдэг түүний нэвтрүүлэг үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уядаг болоод багагүй хугацааг үджээ. Олны хараанд өртсөн цагаасаа хойш хэлэх үг, хийх үйлдлээсээ эхлээд эдлэл хэрэглэлээрээ байнга л олны овоо хараанд өртөх болсон Анужин сэтгэлийнхээ үгийг уудалжээ. Тэрээр “Уран бүтээл маань на­дад зовлон жаргалыг тэн­цүү авчирсан. Хувь хүнийхээ хувьд би ерөөсөө өөрчлөгдөөгүй, өөрчлөлт нь надад сайнаар юу ч авчраагүй юм шиг санагдах нь бий. Сайны тусгалаасаа сүүдэр нь илүү байсан ч юм шиг. Гэхдээ миний зорьж бүтээх гэсэн зорилгыг минь ойлгож, бидний хэдэн залуусын хийж бүтээж байгааг дэмждэг хэчнээн олон хүн байдаг гээч. Намайг эчнээ таньж мэддэг болж, гудамжинд тааралдахдаа эгчтэйгээ, дүүтэйгээ уулзаж байгаа мэт инээмсэглэж өнгөрдөг үзэгч олон түмний хайрыг алхам тутамдаа мэдрэх болсон. Намайг тэврээд уйлаад өөрийнхөө амьдралаа ярьж байсан хүмүүс ч бий. Тийм хайрыг надад ирсэн сайхан өөрчлөлт гэж хэлэхгүй бол бас алдас болох байх. Гэхдээ энэ нэвтрүүлэг намайг телевизийн урлагт хөл тавьсан эмэгтэй хүн бүрийн үзээд байдаггүй зам мөрийг туучуулж байгаа гэдгийг ч бас хэлэх ёстой” гэсэн байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.