Хүмүүс: |
Энэ жил 45 насны босгыг алхаад буй Мэрайян Кэригийн хувьд цаг хугацаа зогсчихов уу гэлтэй гоо үзэсгэлэнгээ хадгалсаар. Мөнхийн залуу түүний гадаад төрх гайхалтай хүчирхэг хоолой шиг нь олны гайхширлыг төрүүлдэг. Бүсгүй хүн болсон хойно үнэтэй тансаг бүхэнд дурлах нь дамжиггүй. Тэр дундаа түүний гэрийн хамгийн дуртай хэсэг нь хувцасных нь өрөө аж. Өндөр өсгийтэй чаминд гутланд гар татдаггүй тэрээр гуталнуудынхаа зургийг нүүр номондоош нийтэлж олон бүсгүйн атаархлыг төрүүлжээ.