Шаагин орох бороо дарга нарын нүүрийг “түллээ”

2015/07/20
Share |
Хүмүүс:
Шаагин орох бороо дарга нарын нүүрийг “түллээ”

Энэ зун Монгол орон даяар гандуу байлаа. Харин ойрын хэдэн өдрүүдэд хур бороо хүссэн монголчуудын цангааг тайлах гэсэн мэт тэнгэр хураа хайрлаж бороо шаагисаар. Ангасан газрыг тэтгэх бороо гандсан ногоог сэргээж байгаа нь сайхан ч хотын иргэдийн хувьд хүссэн юм хүзүүгээр татна гэгчийн зүйл болж байна. Хотын төвдөө багшран баригдах барилгуудаа хараад нийслэл маань хөгжиж байна хэмээн ярих дарга нарын нүүрийг бороо ганц сайн түлж байна. Монголчуудын тэн хагас нь амьдардаг Улаанбаатар хотод ус зайлуулах суваггүй хотын замаар гол адил ус урссаар. Ямар сайндаа найз бүсгүйгээ шавхаанд туучуулахгүй гэсэндээ гар дээрээ өргөн яваа залууг хараад зарим шооч нэгэн “Азийн Венец дахь романтизм” хэмээн нэрлэсэн харагдана.


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.