Хүмүүс: Цэлмүүн | |
“Univers best songs” наадмаас төрөн гарсан од болох Цэлмүүн хааяахан уран бүтээл туурвиад ихэнхдээ хувийнхаа амьдралд анхаарал хандуулах болсон. Тэгвэл дуучин бүсгүй эмнэлэг байгуулсан төдийгүй тун удахгүй нээлтээ хийх гэж байгаа бололтой. Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Засвар маань дуусад эмнэлэгээ нээхэд бэлэн боллоо!!! Амьдрал дунд сурч мэдэх, хийж vзэх олон зvйл байдгийн адил vнэхээр л нээрээ заримдаа эр хvн, ээж хvн, цэвэрлэгч, тогооч, дарга цэрэг болох юм. Vргэлж миний хажууд тvшиг тулгуур болж байдаг хvмvvcт баярлалаа!! Хамгийн ихээр амьд явах учир утга болсон хvv дээ л баярлаж байна. Зарим нэгэн нь араар vнэн худал яриа хееж, намайг муулж байхад хэвтэрт ортлоон ядарч амьдралын төлөө зvтгэж мөрөөдөлдөө нэг алхам ойртлоо!!!” хэмээн нийтэлжээ.