Хүмүүс: |
Тэмээний өлгий нутаг болсон Саудын Арабын баруун өмнөд хэсэгт байрлах Жизан мужид тэмээ автомашинтай мөргөлдсөнөөс дөрвөн хүн нас барж гурван хүн шархадсан харамсалтай осол гарчээ. Тухайн үед автомашинд гэр бүлийн долоон гишүүн явсан аж. Энэ тухай France-Presse агентлаг мэдээлсэн бөгөөд Саудын Арабад хурд хэтрүүлсэний улмаас аваар их гардаг бөгөөд тоогоороо дэлхийд тэргүүлдэг аж.