Шинэхэн начин Г.Баасандоржийг Toyota land cruiser prado 150 маркийн жипээр мялаажээ

2015/07/22
Share |
Хүмүүс:
Шинэхэн начин Г.Баасандоржийг Toyota land cruiser prado 150 маркийн жипээр мялаажээ

Энэ жилийн бөхчүүд жип автомашины даллага авсан бололтой. Наадмын түрүү, үзүүр бөхүүд ланд хөлөглөх болсон. Тэгвэл тэдний түүчээг шинэхэн начин Г.Баасандорж үргэлжлүүлжээ. Түүний хувьд Жем Интернэшнл компани ивээн тэтгэдэг. Баяр наадамд тав давж начин цол хүртсэн түүнд “Монголын ард түмэн залуу бөхчүүдээрээ бахархсан сайхан наадам боллоо. Энэ наадамд Завхан нутгийн хүү, Жем интерншнл компаний бөх Г.Баасандорж Монгол түмнээ баясгасан сайхан барилдаан үзүүлж улсын цол авлаа. Шинэхэн начин цолны эрэмбэ, Завхан нутгийнхаа нэрийг бодож улам илүү сайн барилдаж цаашдаа улам өндөр цолонд хүрч, олон түмнийхээ хайрыг нь дааж яваарай, хичээгээрэй” хэмээх захиасын хамт Toyota land cruiser prado 150 маркийн жип автомашин бэлэглэжээ. Г.Баасандоржийн хувьд Завхан аймгийн Баянхайрхан сумын харъяат “Завхан дэвжээ” Хилчин спорт хороо, Жем интернэшнл компаний бөх бөгөөд тус компанид 2008 оноос хойш ажиллаж байгаа аж. 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.