Хүмүүс: Ч Ундрал | |
Жүжигчин, хөтлөгч Ундрал бараг л муу зуршилгүй гэнэ. Учир нь тэрээр амархан согтдог тул архи дарсны төрлийн зүйлээс аль болох хол явахыг эрмэлздэг аж. Мөн тамхи баагиулдаггүй бөгөөд бүр үзэн яддаг. Түүний дээр залуустай сээтэгнэж, сээтэн хаяж үзээгүй, чадах ч үгүй хэмээн эрс шулуун хариулсан удаатай. Тэгэхээр жүжигчин Ундрал бараг л муу зуршилгүй нэгэн бололтой.