Хүмүүс: Цэлмүүн | |
Өнөөгийн нийгмийн нэг нийтлэг төрх нь амжилттай яваа нэгнээ магтахын оронд элдэв үгээр гутаан доромжилж, “тамын тогоо”-ны үлгэр адил амьдрах юм. Ялангуяа урлаг соёлын залуу оддын хувьд энэ нь тойрч бус дайрч гарах ёстой даваа гэлтэй. Бусдын шүүмжлэлийг сонсож тусгаж авсан нь улам мандаж, сөхөрч унасан нь мартагдах жишээтэй. Гэхдээ наргианы 80 хувь нь үнэн гэх үг ч бий.
Рок попын бүлд нэгдсэн цагаасаа хойш сайнаас эхлээд саараар бишгүйдээ дуудуулсан дуучин Цэлмүүний тэвчээр алдарсан бололтой. Тэрээр өөрийг нь шүүмжлэгчдэд “Дуу дуулах дуртай болохоос .... одоо бүр ийм болж төрсөн нь буруу юм байна л даа. Ямар СУИС-ийг дуучнаар төгссөн дуучин байгаа биш тэмцээнд л орсноос онц юмгүй дэг. Одоо бүр мэргэжлээрээ ч цаашид ажиллаж амьдарч чадахгүй юм байна л даа...” хэмээн ихэд эгдүүцжээ.