Хүмүүс: Долгорсүрэн Дагвадорж | |
Барилдсан шиг барилдаж, давсан шиг давж чаддаг их аварга Д.Дагвадорж сүүлийн үед жиргэсэн шиг жиргэдэг болоод байгаа. Тэрээр Хархоринд гүү барьж зуны дэлгэр өдрүүдийг айраг уусан шигээ өнгөрүүлж байгаа аж. Зангарагтай их аварга жиргээч нөхдөдөө айраг уух урилга тараажээ. Тэрээр “Энд тэнд зуны цагаар тэнэж яваа жиргээчид байвал ирж айраг уугаарай, Хархорин” хэмээн жиргэжээ. Аваргынд очиж айраг уух уу.