Хүмүүс: О Цэнгэл | |
Нэг үе жүжигчин Цэнгэлгүй кино гэж бараг байдаггүй байлаа. Эд рейтинг нь өсөж явах үедээ Тэнгистэй хайрын романс үүсгэн хамтран амьдарч уран бүтээлээсээ түтгэлзсэн. Олны хараанаас холхон шиг нам гүм амьдарч байсан Цэнгэл “Хамтран амьдрагч” киногоор урлагтаа эргэн ирсэн билээ.
Олон орноор аялж яваа тухайгаа нүүр номынхоо найзууддаа хуучилж байсан Цэнгэл нэлээд гоёл чимэглэл, хувцас дайж ирсэн бололтой. Авч ирсэн хувцасаа өөрөө рекламдан төвөггүйхэн борлуулах тэрээр наймааны арга ухаантай нэгэн бололтой. Өөрийнх нь нэрлэснээр түүний бичил бизнес нь нэлээд амжилттай байгаа гэнэ шүү. Тун удахгүй Цэнгэлийн брэнд хувцасны дэлгүүр үүд хаалгаа нээхийг үгүйсгэх аргагүй юм.