Хүмүүс: Цахиа Элбэгдорж | |
Эрт урьдын цагт эмгэн, өвгөн хоёр хэмээн эхэлдэг үлгэр өнөө цагт өнгө төрхөө өөрчилж Хорьдугаар зууны жаран гурван он, Ховд, Алтайн хязгаар Зэрэг сум хэмээн эхэлдэг болсоныг та мэдсэн үү. Учир нь “Ардчиллын түүчээ Элбэгээ хүү” нэртэй хүүхдийн үлгэрийн ном бяцхан уншигчдын гарт хүрсэн байна. Уг ном нь мэдээж ерөнхийлөгчийн түүхийг өгүүлэх аж.
Алдартнууд өөрийнхөө амьдралын түүхээр ном товхимол хэвлүүлэх нь түгээмэл. Харин манай улсын ерөнхийлөгч Элбэгээгийн тухай хүүхэд багачуудад ухуулсан ном мэндэлсэн байна. Монголын ирээдүй болсон бяцхан үрсдээ улсынхаа удирдагчийг таниулах нь байж болшгүй зүйл биш. Харин ч XXI зууны ардчилсан гэх тодотголтой ерөнхийлөгчөө таниулж болох. Харин ерөнхийлөгч өөрөө захиалсан уу, эсвэл Монголын зохиолчдын эвлэлийн "Утга Зохиолын төлөө" хүндэт шагналт, яруу найрагч, зохиолч Д.Цэрэндаваа өөрөө санаачилсан нь уу мэдэхгүй юм. Ямартай ч нэг ийм үлгэрийн ном дэлгүүрийн лангуунд харагдах болсон нь сонирхол татлаа.