Хүмүүс: Мөнхбат Даваажаргал | |
Арлын Япон орны сумогийн дэвжээг эзэгнэж буй Их аварга М.Даваажаргал Хөдөлмөрийн баатар цолныхоо найрыг дэнж хотойтол наадамлахаар амлаж байсан. Тэгвэл энэ наадам маргааш Зуунмод хотноо болох гэж байна. 128 хүчит бөх хүч чадлаа үзэж, даага, их насны шандаст хурдан хүлгүүдээ сойх аж. М.Даваажаргал аваргын наадамд оролцохыг хүсвэл өнөөдөр бүртгүүлээрэй. Мөн Хакухогийн гэргий Төв аймгийн эрүүл мэндийн нэгдэлд орчин үеийн төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн тэрэг бэлэглэхээр болжээ.