Хүмүүс: |
Төрөлхийн дөрвөн мөчгүй төрсөн Nick Vuijicic хэмээх залуугийн амьдралын түүх олон хүнд урам хайрладаг. Анхандаа амьдралдаа гутарч, бүх зүйл түүнд утгагүй санагдаж байсан ч тэрээр өдгөө аз жаргалтай, элэг бүтэн сайхан амьдарч байгаа. Тэрээр “Би дэлхийгээр аялаж, загасчилж, голф тоглож мөн усанд сэлэх дуртай. Би амьдралд хайртай. Би аз жаргалтай хүн. Би энэ бүх хүчийг Христэд итгэснээр олж авсан” хэмээн ярьдаг. Дэлхийн олон оронд Христийн сайн мэдээг тунхаглаж буй Nick Vuijicic эхнэртэй болж, хөөрхөн хүүтэй болсон. Тэгвэл түүний гэргий жирэмсэлж Nick-ийнх бүл нэмэх гэж байгаа гэнэ.
Төрөлхийн дөрвөн мөчгүй хүн ирээдүйгээ өөдрөгөөр төсөөлж аз жаргалтай амьдарч байхад мөр бүтэн бид амьдралд гомдоллох эрхгүй гэлтэй.