Хүмүүс: |
Энэ долоо хоногийн хамгийн халуухан сэдэв нь мэдээж нээлтээ хийгээд тав хоногийн дараа эвдэрсэн усан хөшиг байлаа. Зарим шооч нэгэн нь жаахан хүүхдүүдийн “морь харж байгаа” шиг гоожих устай хэмээн гоочилж байсан. Улсын мөнгийг үрэн таран хийдгийн тодоос тод жишээ болсон уг “усан хөшиг”-ний талаар иргэд өөр өөрийн байр сууриа илэрхийлжээ. Бүр түүнд орсон бараа материалынх нь үнийн судалгааг хийж цахим сүлжээнд дэлгэн тавьсан байна. Нэгэн мэргэжилтний тооцоогоор хэт өсгөсөн дүнгээр бодоход л 28 орчим сая төгрөг болно хэмээн баталж байгаа. Харин зарим нь яг зах зээлийнхээ үнээр бол 15 сая төгрөг болно хэмээн үзэж байгаа аж. Ямартай ч 70 сая төгрөгийг Сэлбэ голтой хамт урсгасан “усан хөшиг”-ний түүх дарга нар татварын мөнгийг хэрхэн иддэгийн бодит жишээ боллоо. Уншигч та бүхэн дор бүрнээ дүгнэлтээ хийх биз ээ.