Хүмүүс: |
УИХ-ын гишүүний туслахаас парламентын гишүүн болж дэвшсэн Ж.Сүхбаатар цагтаа хамгийн залуу гишүүнээр тодорч байсан. 2008 онд Дархан-Уул аймгаас нэр дэвшиж ялалт байгуулсан тэрээр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад өрсөлдөөд ялагдал хүлээн АНУ-д Төрийн удирдлагын тогтолцооны чиглэлээр докторын зэрэг хамгаалахаар явж байсан. Боловсролдоо анхаарч, мэдлэгээ зузаатгасан тэрээр төрөлх намынхаа булхай луйврыг ном бичиж илчилнэ хэмээж байсан. Төрийн албанд олон жил зүтгэсэн түүний карьер 2012 оны сонгуулиар дуусгавар болох тэр цагт гудамжинд “Лааз өшиглөх”-ийн орондпарламентын ордны гаднаас дуу хоолойгоо өргөхөөр ном бичиж, өөрийнхөө нэрээр нэрлэсэн сангаа үүсгэн байгуулан, сэтгүүлчидтэй хамт талбай дээр цуглаанд оролцсон шигээ явна.