Ижил хүйстэнүүд 24 цагийн тусламжийн утастай болжээ

2015/07/29
Share |
Хүмүүс:
Ижил хүйстэнүүд 24 цагийн тусламжийн утастай болжээ

Нийгмийн цөөнх болсон ижил хүйстэнүүдийн эрх ашгийг хангах, хамгаалах тухай асуудал сүүлийн жилүүдэд эрчимтэй хөндөгдөх болсон. ДОХ болон БЗХӨ-ний тээгч болж байна хэмээх сөрөг мэдээллээр нийгэмд адлагдаж байгаа энэ хүмүүсийн эрх ашгийг хамгаалах, сэтгэлийн дарамт стрессийг нь сонсож, зөвлөгөө өгөх зорилго бүхий 24 цагийн тусламжийн утас ажиллаж эхэлжээ. Уг утсан дээр Оклахома их сургуулийн сэтгэлзүйн докторын хөтөлбөрийн захирал, профессор Жүүлий Кохын сургалтанд хамрагдсан мэргэжилтнүүд ажиллаж байгаа аж. Мөн ЛГБТ төвөөс “ЛГБТ ведио сонин”-г гаргахаар зэхэж эхний дугаараа ирэх наймдугаар сарын эхээр цацах гэнэ. Дашрамд сонирхуулахад наймдугаар сарын 28-ны өдрөөс есдүгээр сарын 6-ныг хүртэл “Тэгш эрх бахархлын өдрүүд” тохиох юм.   

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.