УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг БОНХАЖЯ-д хандана

2015/07/31
Share |
Хүмүүс:
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг БОНХАЖЯ-д хандана

Парламентын танхим дахь цөөн бүсгүйчүүдийн нэг Л.Эрдэнэчимэг эмэгтэй хүн гээд зүрхшээн аливаа ажлаас хойш суудаггүй нэгэн. Эрчүүдтэй ана мана “үзэлцэж” зад шүүмжилдэг. Тэрээр Монголын швейцар болох Хөвсгөл далайд гэр бүлээрээ амарч байгаа аж. Дутагдлын хажуугаар дуугүй өнгөрч чаддаггүй тэрээр нууранд хулгайгаар загалчилж буй нөхдүүдтэй тэмцэхээр шийдэж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд хандахаар болжээ. Тэрээр энэ тухайгаа “Хөвсгөл нуурын урд эрэг дээр хэд хоноход шөнө бүр хулгайн загасчид гэрэл тусгаж Гутаарь агнаж байлаа. Алаг царийн гол цутгадаг аман дээр гол өгсөх загас тосож агнаад байх шиг байв. Нутгийн иргэд болон турист баазынхны яриагаар байгаль хамгаалагч Батжаргал гэж нөхөр хулгайн анчидтай хуйвалдсан гэх. Энэ талаар Байгаль орчны яаманд мэдэгдэнэ” хэмээсэн байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.