Хүмүүс: С Тэмүүжин | |
Boom town хамтлагаас урлагийн карьераа эхлүүлсэн С.Тэмүүжин 2007 онд Х Түц продакшнд жүжигчнээр орж эргэлт буцалтгүйгээр хошин урлагт хөл тавьсан. Тэр цагаас хойш тайз, дэлгэцийн олон уран бүтээлд дүр бүтээж, Нарансолонгын чихэнд нь дурлаж хамтын амьдралаа эхлүүлсэн түүхтэй. Уран бүтээлд хамтран тоглосон цөөнгүй бүсгүйчүүдтэйгээ хайрын романс үүсгэсэн тухай шуум бишгүйдээ тархсан ч баримтаар нотлогдсон нь үгүй. Өдгөө Эмоци продакшн байгуулан үзэгчиддээ инээд бэлэглэж яваа түүний аав, хүүтэйгээ авахуулсан гурван үеийн түүхийг илтгэх зургийг сонихуурлая.