Хүмүүс: |
Өнөөдрийн хамгийн сайхан мэдээ нь замын уруу өнхөрч явсан жолоочгүй портерыг цагдаа машинаа үл хайрлан мөргөж зогсоосон тухай юм. Учир нь уг портер тоглож байсан хүүхдүүдийг чиглэж явсан аж. Хэрэв цагдаа амжиж тухайн портерыг зогсоогоогүй бол хэрхэх байсныг төсөөлөхөд ч аймар. Үүргээ биелүүлж хүүхдийн амь аварсан цагдаад талархая. Харин жолооч нар машинаа зогсоолд тавихдаа аюулгүй байдлыг хангасан эсэхийг сайтар нягталж байх шаардлагатай юм.