Хүмүүс: Борхүү Амархүү | |
Дуучин Б.Амархүү, мисс О.Ариунзул нар хамтын амьдралаа эхлүүлээд багагүй хугацааг үдэж байгаа билээ. Мисс бүсгүйг хөл хүндтэй болсон тухай мэдээлэл бишгүйдээ цацагдаж байсан ч батлагдаж байгаагүй. Харин өнгөрөгч долдугаар сард Гурван гал эмнэлэгт нярайлж нуган үртэй болжээ. Тэд хүүгээ хэл амнаас хамгаалан олноос нууцалж байгаа гэнэ. Хосууддаа аз жаргал хүсье.