Селин Дионы гурван хүү том болжээ

2015/08/05
Share |
Хүмүүс:
Селин Дионы гурван хүү том болжээ

Титаник киноны саундрак “My heart will go on” дуугаараа алдаршсан дуучин Селин Дион энэ жил 47 нас хүрсэн ч залуу сайхан төрхөө хадгалсаар яваа. Канад гаралтай дуучин бүсгүйн нөхөр Рене Анжелил нь түүний продюссероор олон жил ажилласан ч эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаа хоёр жилийн өмнө өгсөн тухай мэдээлж байсан. 26 насны зөрүүтэй ч олон жилийг хамтдаа аз жаргалтай туулж байгаа тэд гурван хүүтэй. Том хүү Рене Анжелил нь энэ жил 14 нас хүрсэн бол ихэр хөвгүүд болох Нилсон, Эдди нар нь таван настай.

Хүчирхэг хоолойтой Дива хатагтай Селин Дионыг Taste of life сэтгүүл онцолж ярилцлага авчээ. Тэрээр “Амьдрал үргэлж төгс байдаггүй. Өвчин зовлонгоос эхлээд янз бүрийн зүйл тулгардаг. Харин үүнийг хэрхэн давж туулах нь чиний сонголт болдог. Миний хувьд би өөртөө болон гэрийн бүлийнхэндээ итгэдэг. Би хүүхдүүдээ хараад хүчтэй болдог” хэмээн хариулсан байна.

Түүний дуучны карьер дөнгөж эхэлж байх үед зээ дүү нь Селин Дионы гар дээр амьсгал хурааж байсан юм. Тиймээс өвчтэй болон ядуу хүүхдүүдэд туслах сайн үйлсийн аянд харамгүй сэтгэлээр өргөл өгдөж аж.   


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Мгл Aguu duuchin shuu.Amjilt
IP:66.181.161.53  2018-01-16 23:08:01
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.