Бүх цаг үеийн хамгийн баян 10 эрхмийг тодруулжээ

2015/08/06
Share |
Хүмүүс:
Бүх цаг үеийн хамгийн баян 10 эрхмийг тодруулжээ

Алдарт Time сэтгүүлээс бүх цаг үеийн хамгийн баян 10 эрхмийг тодруулсан байна. Эдгээр хүмүүсийг тодруулахын тулд тухайн үеийн эдийн засгийн байдал, үзүүлсэн нөлөө гээд олон зүйлийг харьцуулсан бөгөөд энэ ажилд эрдэмтэд олноороо оролцсон аж.

Уг жагсаалтыг 1280-1337 онд амьдарч байсан Мали улсын хаан Манс Мус тэргүүлжээ. Мусагийн хаанчлалын үед Мали улс дэлхийн хамгийн том алт олборлогч байсан бөгөөд түүний эд хөрөнгийг төсөөлөхийн аргагүй баялаг аж. Харин жагсаалтын хоёрдугаар байранд Ромын эзэнт гүрний Август Октавиан оржээ. Түүний хөрөнгийг одоогийн ам.долларт шилжүүлвэл 4.6 триллион болох гэнэ. Харин гуравдугаарт дэлхийн нийт бүтээгдэхүүний 30 хувийг дангаараа үйлдвэрлэж байсн Хятадын хаан Шэнь-Цзун бичигдсэн байна. Дөрөвдүгээр байрыг агуу Моголын эзэнт гүрний падишах Акбар эзэлжээ. Харин жагсаалтын тавд хүчирхэг гүрнийг толгойлж явсан Иосиф Сталин бичигдсэн байна. Баян хүмүүсийн зургадугаарт "US Steel" компанийн Эндрю Карнеги жагссан бол долдугаарт “Standart oil” компанийн үүсгэн байгуулагч Жон Рокфеллео оржээ. Наймдугаар байранд Бретоны хөлөг баатар Ален Рыжий эрэмбэлэгдсэн бөгөөд түүний 11 мянган фунт стерлингийг өнөө цагийн ам.доллартай харьцуулахад 197 тэрбум болох аж. Харин есдүгээрт өнөө цагийн хамгийн баян эрхэм болох Билл Гейтс оржээ. Бүх цаг үеийн хамгийн баян нөлөө бүхий эрхмүүдийн аравдугаар байранд эзэн Чингис хааныг онцолсон байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.