Хүмүүс: Д Болд | |
Монголын анхны boyband хамтлагуудын нэг Камертоны Болд сагсан бөмбөгийн спортыг шимтэн үздэг гэнэ. Тэр дундаа Allen iverson-ны улаан фанат аж. Болдын бас нэг хобби нь enterbay буюу оддын төрхтэй тоглоом цуглуулах юм. Түүнд попын хаан M.Jackson-оос эхлээд олон алдартнуудын тоглоом бий. Уг enterbay нь интернэт худалдаанд 200-800 ам.доллараар борлуулагддаг бөгөөд өмсгөл хувцас нь 100 орчим доллар байдаг аж. Мөн enterbay нь алдартай хүнийх байх тусам үнэ нь нэмэгддэг.