Н.Алтанхуягийн “чихний хонх” өлсгөлөн зарлажээ

2015/08/07
Share |
Хүмүүс:
Н.Алтанхуягийн “чихний хонх” өлсгөлөн зарлажээ

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэн гэх залуу 17 тэрбум төгрөгийг албан тушаалаа ашиглан хувьдаа завшиж улсад их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн. Анхандаа түүнийг 14 хоног баривчилна гэж байсан ч мөрдөн байцаалтын явцад саад учруулж болзошгүй хэмээн шүүхээс үзсэн тул хорих хугацааг дахин хоёр сараар сунгаад байгаа. Үүнийг эсэргүүцсэн Г.Дэнзэн хорих ангид өлсгөлөн зарлажээ. Түүний хувьд өмнө нь гурван удаа шарлаж байсаны дээр уушигны үрэвсэлтэй хэмээн эмч нар тодорхойлдог. Тиймээс өлсгөлөн зарлах нь эрүүл мэндэд нь халгаатай гэж шоронгийн удирдлагууд үзжээ. Гэсэн хэдий ч улсын мөнгийг шамшигдуулаагүй хэмээн өөрийгөө өмгөөлж буй Дэнзэнд үүнээс өөр зам үлдээгүй бололтой.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.