Есөн шид нь бүрдсэн парламентын гишүүдийн хамгийн хамгийныг шинжихүй

2015/08/07
Share |
Хүмүүс:
Есөн шид нь бүрдсэн парламентын гишүүдийн хамгийн хамгийныг шинжихүй

Төр түмнээ төлөөлөн УИХ-д суугаа 76 гишүүд хууль батладгийг нь эс тооцвол багшийнхаа чихийг байнга халууцуулдаг сахилгагүй моньднуудаас ялгарах юм бараг алга. Хурлаа таслана, хэрүүл хийнэ, гудамжинд байгаа мэт зодолдоно.

Тэднээс 8 эрхмийг нь энэ удаа онцолж хамгийн хамгийнаар шалгаруулав.

1. Сенсацийн эзэн Н.Номтойбаяр. Энэ парламентын хамгийн их сенсаци таригч нь Н.Номтойбаяр. “Памперстай” гишүүдийн нэг түүнийг аавынхаа мөнгөөр дулдуйдаж парламентад заларсан гэдэг. Бие хамгаалагч Нямдоржийнх нь дэлгэсэн ярилцлага, үнэн худал нь үл мэдэгдэх түүний амрагийн явдал сенсацийн эзнээр тодруулж байна.

2. Эротик М.Зоригт. Парламентын хоёр Зоригтын нэг болох Мөнхчулууны Зоригт Монголын тэргүүн баячуудын эгнээд зүй ёсоор багтдаг. Ажлаа хийхээсээ илүү сошиаль ертөнцийн идэвхтэй хэрэглэгч тэрээр нэлээд эротик нэгэн. Сав л хийвэл +18 зураг оруулж “Гоё байгаа биз, сонин мэдрэмж өгөх байх даа” зэргээр ичиж зовохоо мэдэхгүй аягладаг.

3. Хэнэггүй С.Дэмбэрэл. Ордны сурвалжлагчид андахгүй алиа хошин зантай Дэмбэрэл гэх эрхэм нэг хэсэг “од” болов. Учир юу гэвээс дэмбэрэлдэх гэх шинэ стиль гаргав. Хуралдаанаасаа хоцорчихоод “Би угаасаа хоцордог юм” хэмээн хариулсанаар хамгийн хэнэггүй гишүүнээр тодорчээ.

4. Гайхширагч Л.Эрдэнэчимэг. 2012 оны сонгуулиар 11 эмэгтэй гишүүн парламентад заларсаны нэг нь Монос-ын Эрдэнэчимэг. Тэрээр их сониуч. Түүнээсээ болоод үе үе онигоонд орно. Нэг хэсэг бенз хочтой болоод авсан.

5. Мартамхай С.Баярцогт. Хар залуугаараа улстөртэй хутгалдсан эрхэм бол мэдээж Баярцогт. Уг нь залуу хүн болохоор шинийг санаачлах болов уу хэмээн сэлэнгэчүүд ихээхэн найдвар тавьдаг. Гэтэл Сангийн сайдаар ажиллаж байхдаа хувийнхаа эрх ашгийн үүднээс Оюунтолгойн гэрээг үзэглэсэн хэмээн буруутгагдсан ч өөрөө эрс эсэргүүцсээр байгаа. Мөн оффшор дансаа таг мартчихдаг овоо “гар”.

6. Төрийн “зайран” Н.Батбаяр. Батбаяр хэмээх нэр нэлээд түгээмэл. УИХ-д хэд хэд бий. Тэднээс Портуна хэмээх хочоороо ялгардаг нь Н.Батбаяр бөгөөд нэлээд шашинлаг. Самандын хүүтэй нийлж 21 аймагт гал тахих юм болов. Ер нь л тэнгэртэй харьцчих гээд байдаг нэгэн.

7. Тэмцэгч Г.Уянга. Анхнаасаа л олигархуудын булхай луйврыг илчилж “Аалзны тор” хэмээх нэвтрүүлгээр олноо танигдсан гишүүн бол сэтгүүлч Г.Уянга. Амлалт нэхэх Ард түмний хөдөлгөөн байгуулж манаргаж явсан. Тэрээр парламентын гишүүн болсоноосоо хойш Оюутолгойтой байнга тэмцэж нууц луйврыг нь илчлэхээр зүтгэж яваа.

8. Нялуун Ч.Сайханбилэг. Монголыг дампууруулж, өрөнд баригдуулсан гэх Н.Алтанхуягийн орыг залгаж Ерөнхий сайдын алба хашиж буй Ч.Сайханбилэг иргэдийн “сувгийг солих” гэж будилж явна. Засгийн газрын тэргүүн ч хүчин мөхөсдөж хамтарсан засгийнхаа зургаан сайдыг алдахдаа тулаад байгаа. Тэрээр Ц.Нямдоржид нялуун үгтэй гурван хуудас захиа бичсэн нь илчлэгдсэн.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
slqnoihaxjb 9FjG3cubtlrtxhulyt, [url=http://kaoxbqiezeeh.com/] kaoxbqiezeeh[/url], [link=http://iauywyugrfvg.com/ ]iauywyugrfvg[/link], http://xydcwmfupdhk.com/
IP:31.184.238.87  2019-07-19 02:54:07
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.