Албан тушаалаа хэтрүүлэн ашигласан дарга нар өршөөгдөнө гэнэ үү

2015/08/10
Share |
Хүмүүс:
Албан тушаалаа хэтрүүлэн ашигласан дарга нар өршөөгдөнө гэнэ үү

Засаг ширүүхэн байна. Гэрээгээ зөрчсөн гэх шалтгаанаар МАН-ын зургаан сайдыг АН-ынхан гар, хөлөө зэрэг өргөх нь холгүй юм болж байж огцруулав. Тэгээд тэдний орыг залгах эрхмүүдийг уралдуулж эхэллээ.

Түүний зэрэгцээ олон чухал хууль хэлэлцэж байгаагийн нэг нь Өршөөл үзүүлэх тухай хууль. Өршөөгдөх ёстой хүнээ өршөөж гэмээнэ энэ хууль зөв голдрилоороо нийгэмд үйлчлэх юм. Гэтэл уг хуулийн дор өршөөгдөх ёсгүй эрхмүүд хуулийн цоорхой ашиглан завших гээд байна. Тодруулбал, АТГ-ын мөрдөн шалгах хэлтэст одоогоор 55 хэрэг шаргагдаж байгаагийн 45 нь одоо хэлэлцэгдэж буй хуулиар өршөөгдөх болсон тухай АТГ-аас мэдээлжээ. Учир юу гэвээс төрийн болон төрийн өмчит аж ахуй нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэн болон урвуулан ашиглаж хохирол учруулсан тохиолдолд одоо хэлэлцэгдэж буй хуулиар өршөөгдөх болоод байгаа аж. Үнэндээ одоо шалгагдаж буй 55 гэмт хэргийн 45 нь ийм тохиолдол байгаа юм. Эдгээр 45 хэргийг үйлдэгчид нь улсад 12 тэрбум 243 төгрөгийн хохирол учруулсан юм байна. Тэгэхээр их хэмжээний хохирол учруулсан итгээдүүд толгойгоо илүүлээд цагаадах гэж байна. Өлбөрч үхэхгүйн төлөө талх хулгайлсан жаал шоронд сууж, тэрбум тэрбумаар нь улсын мөнгө халаасалсан хүн өршөөгддөг цөвүүн цаг ирсэн гэж үү.  

Хууль батлагчид өөр өөрийн байр сууриа илэрхийлцгээж байгаа ч түмэн олноо тэнэг гэж арай бодоогүй байлтай. Өөрийн биш өрөөлийн өмнөөс шийдвэр гаргаж байж ул суурьтай хандах цаг болсон баймаар.

Түүнчлэн Эрүүгийн хуульд заасны дагуу хээл хахууль авах, авлигад зуучлах гэсэн гэмт хэргийг нь өршөөлд хамруулахгүй гэж байгаа ч Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдсанаар хуульд заасан хугацаанаас өмнө үйлдэгдсэн авлига, албан тушаалын гэмт хэрэг илэрсэн ч эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй болох балагтай. Үүнээс харахад “нүглийн нүдийг гурилаар хуурах” гэсэн оролдлого болж буйг учир мэдэх хүмүүс шүүмжилж байна.  

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
SHOROND SHOROND HETSUU L BGASHDE HUURHII GARGAACH DARGA CH GESEN HUN BIZDE NOHOINUUDAA
IP:124.158.74.139  2015-08-10 15:55:36
hm Tsaaduul chn uursudduu zoriulj huuli batalj bgn. Ulaan tsaindaa garch l dee
IP:114.44.152.143  2015-08-11 09:51:08
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.