Хүрээний наадмын түрүү бөх Даншигийн арслан Р.Пүрэвдагва

2015/08/10
Share |
Хүмүүс:
Хүрээний наадмын түрүү бөх Даншигийн арслан Р.Пүрэвдагва

Өнгөрсөн амралтын өдрүүдээр 500 гаруй сая төгрөгийн төсөвтэй Даншиг наадам боллоо. Чингисийн талбайд 500 лам ном хурснаар 92 жил завсарлаад байсан Хүрээний даншиг наадам нижгэр эхэллээ. Шашин төрийг хослуулсан их даншиг наадам лам нарын дундах унзад хоолойн болон балин тосон урлалын уралдаан, эгэл иргэдийн дэмбээ, хуруу наадгай, жороо морины уралдаан гээд үзэх харах зүйлтэй сайхан боллоо гэж магтах хүн бишгүйдээ байна.

Даншигт 256 бөх зодоглон эр бяраа үзсэнээс Архангай аймгийн Эрдэнэмандал сумын харьяат өсөх идэр начин Р.Пүрэвдагва түрүүлж Даншигийн арслан хэмээн цолыг хүртэж хурсан олноо баясгасан юм. Даншигийн түрүүг авч арслан цол хүртсэн түүнийг нутгийн найз жүжигчин Цоомоо гэртээ урьж хамтдаа баярыг нь тэмдэглэжээ. Мөн энэ жилийн улсын наадамд тунаж үлдэн начин цол хүртсэн Чөлөөт бөхийн ази тивийн аварга, чөлөөт бөхийн барилдааны ОУ-ын хэмжээний мастер Ч.Ганзориг нар нэг нутгийнх аж. Нутгийн андууд хамтдаа цагийг өнгөрөөж зургаа татуулжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
me suba 3Q2cTU the net. Disgrace on Google for not positioning this submit upper!
IP:89.28.10.242  2018-12-21 08:05:45
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.