М.Зоригт:Дараа жилийн Даншигт жороо морьтой гоо бүсгүй шалгаруулвал 50 сая төгрөгөөр ивээн тэтгэе

2015/08/10
Share |
Хүмүүс:
М.Зоригт:Дараа жилийн Даншигт жороо морьтой гоо бүсгүй шалгаруулвал 50 сая төгрөгөөр ивээн тэтгэе

Энэ жилийн баяр наадам Хүрээний Даншигаар өндөрлөв бололтой. Баяр наадмын нэгэн чимэг нь аргагүй сайхан бүсгүйчүүд байдаг. Нийслэлийн даншиг наадамд гоёл зүүсгэлээ зүүсэн сайхан бүсгүйчүүд олон оролцсоноос жороо морины уралдаанд тавдугаар байр эзэлсэн Баярмаа гэх бүсгүй олны харааг булааж байлаа. Тэрээр УИХ-ын гишүүн М.Зоригтод ихэд таалагдаж сэтгэлийг нь хөдөлгөсөн бололтой. М.Зоригт гишүүн Баярмаагийн зургийг янз бүрээр авч нүүр номынхоо найзуудад сонирхуулан “од” болгосон. Бас болоогүй Бат-Үүл дарга аа нэгийг бодох юм биш үү хэмээн өөрийн үзэл бодлоо илэрхийлж ч үзсэн. Мөн тэрээр “Дараа жилийн Даншигт жороо морьтой гоо бүсгүй шалгаруулах бол эхний байрыг 50 сая төгрөгөөр ивээн тэтгэе” хэмээн сайхан бүсгүй хараад сэтгэл нь ихэд хөдөлж бай шагнал амлалаа. М.Зоригт гишүүний “ачаар” ирэх жилийн Даншигийн жороо морины уралдаан хүлгийн бус хүүхнүүдийг шинжих уралдаан болох шинжтэй.


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.