Хүмүүс: |
Сүүлийн үед мэс заслын ширээн дээр төрсөн гоо үзэсгэлэн гайхмаар бус харин ч хэвийн үзэгдэл болсон гэлтэй. Хөх, өгзөг хийлгэж нүд хамар, амаа янзлуулах нь түгээмэл болж. Өнгө зүсэндээ анхаарсан эрхмүүдийн түүчээг поп дива дуучин Алтанцэцэг залгууллаа. Тэрээр уг нь хамар, хацраа засуулахаар Солонгосыг зорьсон гэнэ. 40 гарсан хойноо гоо сайхандаа өөрчлөлт хийхээр шийдсэн тэрээр хамраа янзлуулсан ч хацрынхаа ясыг хусуулах нь эрүүл мэнд, амь насанд нь халгаатай, хэтэрхий эрсдэлтэй байж. Угаасаа Монгол хүний хацар өргөн байдаг тул хусаж янзлахад төвөгтэй байдаг гэдэг юм билээ. Тиймээс Алтаа хацраа бус хамраа янзлуулжээ.