Монгол орноо нар зөв тойрно

2015/08/11
Share |
Хүмүүс:
Монгол орноо нар зөв тойрно

Зуун сэтгүүлч, зуу гаруй мянган иргэдийг хамрах “I love Mongolia түншлэл 2015” багийнхан ирэх сарын 2-нд аялалдаа гарах нь ээ.

Тэд 21 аймгийг тойрох энэхүү аялалаа Эзэн Чингисийн өлгий нутаг Хан Хэнтийгээс эхлэх бөгөөд сарын дотор эх орноо нар зөв тойрохоор төлөвлөжээ. Энэхүү аялалын хүрээнд “Шилдэг татвар төлөгч” VIP ярилцлага, “Миний нутгийн өв” ЮНЕСКО, соёлын өвийн санд бүртгэлтэй, шинээр бүртгэгдэх урлаг соёлын шилдэг бүтээлүүдийн үзэсгэлэн, “Боловсрол” яармаг, Аймгийн ангийн дарга нарын анхдугаар зөвлөгөөн, “Оргилоо тодорхойл” нутгийн идэвхтэй иргэдийн сайн үйлсийн илтгэл хэлэлцүүлэг, “Миний нутгийн брэнд” нээлттэй үзэсгэлэн худалдаа, “Хамтдаа гүйцгээе” хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжсэн бүх нийтийн гүйлт, “Эрүүл Монгол” эрүүл мэндийн ажилтнуудын зөвлөлгөөн зэрэг ажлыг аймаг бүрт зохион байгуулах аж.

Ингэснээр Монгол Улсын төсвийг бүрдүүлэгч татвар төлөгчдийг бодитоор дэмжих, орон нутгийн хүүхдүүд гадаад, дотоодын их, дээд сургуулиудын тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдах боломжийг нэмэгдүүлэх, идэвхитэй иргэдийг алдаршуулах, дэмжих, оролцоог нэмэгдүүлэх, үндэсний соёл урлагийг хөгжүүлэх, соёлын өв, түүх, соёлын дурсгалт зүйлийг соёлд өвд бүртгүүлэх, соёл урлагийн санд архивлан бүртгэх, ард иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зэрэг боломж гарч ирэх юм.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.