Хүмүүс: Э.Одгэрэл | |
50 насны босгыг давсан ч 25-тнуудаас ялгарах юмгүй сайхан бүсгүй бол топ модель Одгэрэл. Сайхан хүүхнээр чимэг хийх гэсэн компаниуд өндөр үнэ цохин Одгэрэлээр бүтээгдэхүүнээ рекламдуулдаг ч хэлж ярихдаа муу болохоор нь дуу оруулалт ашигладаг гэгдэж байсан. Харин тэрээр “Татаар ажиллагаа”, “Давхар цохилт”, “Гэр” зэрэг уран сайхны кинонд дүр бүтээж, олноос чамгүй магтаалын үг сонсоод байгаа. Кино урлагт хүч үзэж буй Одгэрэл “Хүрэлхүү студи”-ийн шинэ уран бүтээлд дүрээ мөнхөлж байгаа гэнэ. Дашрамд сонирхуулахад Хүрэлээгийн шинэ кинонд топ модель Пүрэвсүрэн мөн тоглож байгаа. Топ бүсгүйчүүдээр чимэг хийсэн Хүрэлээгийн киноны зураг адалт удахгүй дуусч, үзэгчдийн хүртээл болох гэнэ.