“Алтайн хурд-2” наадам амжилттай зохион байгуулагдлаа

2015/08/11
Share |
Хүмүүс:
“Алтайн хурд-2” наадам амжилттай зохион байгуулагдлаа
Говь-Алтай аймгийн Морин спорт уяачдын холбоо “Алтайн Эрин” сан хамтран зохион байгуулсан “Алтайн хурд-2” баяр наадам энэ сарын 1-нээс 3-ны өдрүүдэд Алтай хотноо зохион байгуулагдлаа.

УИХ-ын гишүүн, УИХ-ын  Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Жадамбын Энхбаярын дэмжлэгээр уламжлал болон зохион байгуулагдах болсон тус баяр наадамд өөрийн сум орон нутагтаа төдийгүй, аймаг бүсийн наадмуудад тогтмол дээгүүр уралдаж буй Алтай нутгийн шандаст хурдан хүлгүүд шалгаран уралдлаа.

Наадмын хүчит бөхийн барилдаанд Монгол улсын гарьд Н.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ, улсын начин С.Багахүү тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөх барилдаж наадамчин олноо баясгасан бол Алтай нутгийн эрхий мэргэн харваачдын маань нум нь хөнгөн сум нь  мэргэн байж  урамтай сайхан наадлаа.

Дэлхийд ганцхан Монгол наадмаараа дэнж хотойтол наадсан Алтайчууд та бидний ажил үйлс Алтайн өндөр уулс шигээ үргэлж өөдлөн дэвжих болтугай.

Та бүхэндээ амжилттай наадсан эрхмүүдийн танилцуулга болон наадмын зурагнаас хүргэж байна.

Хурдан морины уралдаан:

Азарганы уралдаанд 76 азарга уралдсанаас:

1.Баян-Уул сумын уяач Мөнхдэлгэрийн шарга 

2.Шарга сумын уяач Гэндэнгийн хүрэн халзан

3. Баян-Уул сумын уяач Батболдын халтар  

4.Дэлгэр сумын уяач Түмэннасангийн хүрэн

5.Жаргалан сумын уяач Дамдинбазарын хул 


Их насны уралдаанд 125 их нас уралдсанаас:

1.Дэлгэр сумын уяач Гомбын буурал

2. Шарга сумын уяач Баянбаатарын бор

3. Баян-Уул сумын уяач Ундрахын бор

4. Баян-Уул сумын уяач Батбаярын хээр

 5.Цээл сумын уяач Нэмэхбаярын хээр

 

Соёолон насны  уралдаанд 92 соёолон уралдсанаас:

1.Тайшир сумын уяач Чилхаасүрэнгийн хүрэн халзан

2. Баян-Уул сумын уяач Энхтайвны бор

3.Жаргалан сумын уяач Лхагвасүрэнгийн хээр 

4.Халиун сумын уяач Амарсайханы хүрэн 

5.Шарга сумын уяач Эрдэнэбаатарын хар саарал


Хязаалан  насны  уралдаанд 107 хязаалан уралдсанаас:

1.Цээл сумын уяач Болдын саарал 

2.Дэлгэр сумын уяач Шаравнямбуугийн хээр

3.Есөнбулаг сумын уяач Цогбаярын хээр

4.Халиун сумын уяач Бат-Очирын хүрэн халзан

5.Баян-Уул сумын уяач Галбадрахын хар


Шүдлэн  насны  уралдаанд 111 шүдлэн уралдсанаас:

1.Есөнбулаг сумын уяач Батбаясгалангийн хээр

2.Халиун сумын уяач Тэмүүлэнгийн хээр

3.Есөнбулаг сумын уяач Содбаярын халтар

4.Халиун сумын уяач Мяасүрэнгийн алаг

5.Халиун сумын уяач Бат-Очирын бор


Дааганы уралдаанд 108 даага уралдсанаас

1.Шарга сумын уяач Батхүүгийн хамар цагаан хээр 

2.Есөнбулаг сумын уяач Амарсайханы бор 

3.Есөнбулаг сумын уяач Баатарын саарал, 

4.Тонхил сумын уяач Нямжаргалын алаг

5.Халиун сумын уяач Даваацэрэнгийн халтар

Хүчит бөхийн барилдаан:

Хүчит 128 бөх барилдсанаас  Монгол улсын гарьд Н.Ганбаатар түрүүлж улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ үзүүрлэлээ. Их шөвөгт  улсын начин С.Багахүү аймгийн арслан Б.Хишигбаатар нар үлдэж хурсан олноо баясгасан байна.

Өсвөрийн бөхийн барилдаанд бага насны ангилалд Буд-очир түрүүлж  Азжаргал  үзүүрлэсэн бол шөвгийн 4-т Бямбадорж  Бөхсумьяабазар нар үлджээ

Өсвөрийн бөхийн барилдааны ахлах насанд түрүү Б.Золбаяр, үзүүр Г.Энхдаваа, 4-т Д.Азжаргал, Соронзонболд нар шалгарлаа.

Үндэсний сурын харваа:

Эрэгтэй харваачид:

1.Б.Билэгдэмбэрэл

2.Г.Баярсайхан

3.Б.Ганболд

Эмэгтэй харваачид

1.Ц.Цэцэгмээ

2.М.Солонго

3.Н.Наранжаргал нар тус тус шалгарлаа.

 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
canada cialis , cialis generic sale, [url=”http://canadianpharmac yusa24h.com/#dosage-effects-20 0-mg-cialis”]cialis generic sale[/url], http://canadianpharmacyusa24h. com/#dosage-effects-200-mg-cia lis cialis generic sale,069625, cialis srbija, [url=”http://canadianpharmac yusa24h.com/#cialis-5-mg-daily -use-buy-online”]cialis srbija[/url], http://canadianpharmacyusa24h. com/#cialis-5-mg-daily-use-buy -online cialis srbija,xzxp,
IP:46.118.115.181  2015-09-22 03:06:57
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.