Хүмүүс: |
Олноо Ноён Бондгор нэрээрээ танигдсан Ц.Амарбаярыг Монгол Улсын эх үрсийн элч дуучин гэдэг юм билээ. Хэн түүнийг элчээр сонгосныг мэдэхгүй ч ямартай ч хүүхэд багачууд түүний дууг сонсох дуртай. Бондгор төрхөөрөө имиж бүрдүүлсэн тэрээр Самандын Жавхлангийн мөнхийн “дагуул”. Жавхлан ахыгаа хаана л явна, тэнд Бондгор дагаж явах. Саваагүй нэг нь түүний гар утас руу залгахад “Ноён Бондгор сонсож байна” хэмээж төрөлх нэрнээсээ илүү тайзны нэрээрээ дуудуулсаар өөрийнхөө нэрийг мартах шахсан гэсэн онигоо хүртэл гарсан байсан. Дуучин тодотголтой Ц.Амарбаяр ӨвөрМонголыг зорихдоо өөрийнхөө имижийг ихэд өөрчилжээ. Бондгорын стиль нэг иймэрхүү.