Гал үндэстэн холбооны Ц.Мөнхбаяр өршөөлөөр суллагдах гэнэ

2015/08/12
Share |
Хүмүүс:
Гал үндэстэн холбооны Ц.Мөнхбаяр өршөөлөөр суллагдах гэнэ

Уул усаа хамгаалж бухимдсан сэтгэлээ буу шийдмээр илэрхийлсэн Гал үндэстэн холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр Өршөөлийн хуулинд хамрагдан суллагдах болсон тухай УИХ-ын гишүүн Ж.Батзандан жиргэжээ. Парламентын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэгдэж буй Өршөөлийн тухай хуулийг 3000 орчим ялтан нүд цавчилгүй хүлээж суугаа гэсэн мэдээлэл гарсан. Тэдгээр хүмүүсийн дотор хоногийн хоолоо залгуулахын төлөө явж байгаад санамсаргүй гэмт хэрэгтэн болсон жирийн иргэд байхад улсаас олон тэрбум төгрөг завшсан хүмүүс ч багтаж байгаа. Энэ хууль хэрэгжсэнээр эрхээ хасуулан хоригдож буй хүмүүсийн тал нь эрх чөлөөтэй болох аж. Нийгмийн хүлээлт болсон Өршөөлийн хуулиар далимдуулан өршөөгдөх ёсгүй зарим хүмүүс суллагдах гэж байгаа нь иргэдийн  бухимдлыг төрүүлж байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.