Экс ерөнхий сайд Н.Алтанхуягийн хүргэн хүү, зөвлөх нар өршөөгдөх нь ээ

2015/08/12
Share |
Хүмүүс:
Экс ерөнхий сайд Н.Алтанхуягийн хүргэн хүү, зөвлөх нар өршөөгдөх нь ээ

Өршөөлийн тухай хуульд нууц зүйл бишүй байдаг учир хаалттай хуралдан байж баталлаа. Нийгэмд хүлээлт үүсгээд байсан уг хууль батлагдсанаар нийт хоригдлын тэн хагас нь эрх чөлөөтэй болох аж. Санамсаргүй байдлаар хэрэгт холбогдож гэмтэн болсон нэгний хувьд гайхалтай сайхан мэдээ. Харин улсын мөнгийг хувьдаа завшиж, эрх мэдэлтнүүдийн гар хөл болсон зарим нэгэн хүмүүс уг хуульд хамрагдаж өршөөгдөж байгаа нь харамсалтай.

АМГ-ын хэрэг мөрдөн шалгах хэлтэст шалгагдаж буй 55 хэргийн 45 нь болох албан тушаалаа хэтрүүлэн болон урвуулан ашиглаж улсад 12 тэрбум 243 сая төгрөгийн хохирол учруулсан этгээдүүдийн хэрэг хэрэгсэхгүй болох гэж байгаа тухай бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл хууль батлагдаж дээрх албан тушаалтнууд эрх чөлөөтэй боллоо. Эдгээр хүмүүст Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэн болон түүний ахлах зөвлөх Л.Гансүх нар хамрагда байна. Г.Дэнзэнгийн тухайд ЗГХЭГ-ын дэд дарга, “Эрдэнэставантолгой” ХХК-ийн ТУЗ-ын даргаар ажиллаж байхдаа эхнэрийнхээ компанид их хэмжээний мөнгө шилжүүлсэн хэмээх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан. Түүнийг шоронд саатуулах хугацааг хоёр сараар сунгахад эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй ч өлсгөлөн зарлалаа гэгдэж байлаа. Тэгвэл энэ эрхэм тун удахгүй суллагдах нь ээ.

Мөн Н.Алтанхуягийн ахлах туслахаар ажиллаж байхдаа Л.Гансүх нь “Нүүрс” хөтөлбөрөөс 13 тэрбум төгрөг улсаас завшиж их хэмжээний хохирол учруулсан тул мөн л хоригдож байсан. Эрүүл мэндийн шалтгааны улмаас батлан даалтанд гарсан түүний хэрэг шалгагдаж байсан ч ийнхүү хэргээс мултарчихлаа. Цаашлаад АМГ-ын даргаар ажиллаж байсан Д.Батхуяг, олныг шуугиулсан татварынханы хэрэг зэрэг улсад их хэмжээний хохирол учруулсан этгээдүүд өршөөгдөхөөр боллоо. Үүнээс харахад хүлээлт үүсгээд байсан Өршөөлийн тухай хууль хэнд зориулагдсан нь хачирхалтай.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.