Хүмүүс: |
Нэгэн цагт араб залуугийн гэрийг гийгүүлж явсан ч 10 жилийн хамтын амьдралдаа цэг тавин эх орондоо ирсэн Г.Солонгоог дэндүү тансаг хэрэглээтэй нэгэн гэдэг. Хэтэвчиндээ байнга 1000 “ногоон”-той явдаг тэрээр өдгөө 40 нас хүрэх гэж байгаа ч бодибилдингийн спортоор олон жил хичээллэсний хүчинд 25-т шиг гоолиг сайхан харагддаг. 2011 онд Монголын мисс, мистер шалгаруулах тэмцээнээс “Модель мисс” өргөмжлөл хүртсэн түүний нэг хобби нь зураг зурах. Тэрээр өөрийн зурсан зургаа 3 сая төгрөгөөр үнэлжээ. Энэ тухайгаа “Намайг тамирчин бас зураач гэдгийг мэдэх байх. Энэ миний саяхан зурсан зураг. 100*57 хэмжээтэй, үнэ 3 сая. Миний бүтээл ахин давтагдашгүй. Зургийг минь худалдан авъя гэвэл надтай холбогдоорой” хэмээжээ.