Хүмүүс: |
Реалити шоунаас төрөн гарсан од Ким Кардашьяны дүү Кайли Женнер энэ сарын 10-ны өдөр 18 нас хүрчээ. Хувийн амьдралаа олонд дэлгэж од болсон тэрээр 17 настайдаа өөрөөсөө 9 насаар ах реппер Tyga-тай болзож өдгөө үерхэж байгаа. Саяхан ахлах сургуулиа төгссөн Кайли Женнер хэдийнэ эгч нар шигээ задгай хувцаслах болсон. Түүний төрсөн өдөрт эгч нар, хүйсээ солиулсан аав, найз нар нь иржээ. Түүний эгч Кендал Женнер хөлөө ил гаргасан урт банзлынхаа дотуур дотоожгүй ирсэн нь папарациудын дуранд өртсөн байна. Мөн хоёр дахь хүүхдээ хэвлийдээ тээж бүсгүй Ким ч нөхрийнхөө хамт ирж дүүгийнхээ баярыг хуваалцжээ. Үргэлж олны сонирхлыг татаж явдаг гэр бүлийн гишүүний төрсөн өдөр халуухан бүсгүйчүүдийн цугларалт гэлтэй болсон байна. 18 насныхаа төрсөн өдрөөр бут авсан Кайли Женнер 320 мянган долларын үнэтэй Ferrari бэлгэнд авчээ.