Тяньжинд асар хүчтэй дэлбэрэлт болж 17 хүн амиа алджээ

2015/08/13
Share |
Хүмүүс:
Тяньжинд асар хүчтэй дэлбэрэлт болж 17 хүн амиа алджээ

Хятадын далайн боомт хот болох Тяньжинд өчигдөр орой 30 секудын зайтай хоёр удаа хүчтэй дэлбэрэлт болж их хэмжээний хохирол учирсан тухай Синьхуа агентлаг мэдээлжээ. 10 км зайнд доргилт өгч мэдрэгдсэн уг дэлбэрэлт аюултай барааны тээвэрлэлт хийдэг Тяньжиний Донжянь Порт Руй Хай Интернэшнл Ложистикс хэмээх тээвэр зуучийн компанийн агуулахад болсон аж. Мөн ойр орчимд байрладаг олон улсын тээврийн компаниудын агуулахууд болон түүнд хадгалагдаж байсан их хэмжээний автомашин, тоног төхөөрөмж эд бараа шатаж контейнерууд шидэгдэж байсан тухай эх сурважл мэдээлжээ.
Дэлбэрэлт хотын иргэдэд хүчтэй мэдрэгдсэн тул шоконд орж 100 орчим галын машин ирж ажилласан байна. Тэдгээр гал сөнөөгчдөөс 10 гаруй хүн бэртэж, хоёр хүн ор сураггүй болжээ. Одоогоор дэлбэрэлтийн улмаас 17 хүн амиа алдаж, 400 гаруй хүн шархадсан мэдээтэй байгаа ч цаашид нэмэгдэх хандлагатай байгаа юм. Дэлбэрэлт болсон шалтгааныш тогтоохоор ажиллаж байгаа аж.

 

 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
mdcnwgual PE4Vg6isvekzgvwbhf, [url=http://jpblrldwytzs.com/] jpblrldwytzs[/url], [link=http://cucqqrpwabei.com/ ]cucqqrpwabei[/link], http://ypcufinotjws.com/
IP:5.188.211.13  2018-04-16 06:07:21
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.