”Little Miss World 2015” шоу анх удаа зохион байгуулагдана

2015/08/13
Share |
Хүмүүс:
”Little Miss World 2015” шоу анх удаа зохион байгуулагдана

  Орон орны охидыг эв найрамдлыг нэг дээвэр дор цуглуулан өөрсдийгөө нээж, урлаг соёлын өв, авьяасаараа дамжуулан сурталчилах, авьяас чадвар оюун ухаанаараа дэлхийн сая сая охидын үлгэр дууриалал болох боломжийг нээж өгдөг “LITTLE MISS WORLD 2015” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох үндэсний ялагчийг телевизийн уралдаант, шоу нэвтрүүлгээр сонгон шалгаруулах гэж байна. Нэвтрүүлгээр тодорсон үндэсний ялагч 9-р сарын 27-ноос 10-р сарын 3-ны хооронд Турк улсын Анаталя хотод зохион байгуулагдах   "LITTLE MISS WORLD 2015” наадамд эх орноо төлөөлөн оролцож Монгол Улсыг дэлхийн ирээдүйн манлайлагч бяцхан иргэдэд таниулж сурталчилах төдийгүй сэтгэл хөдлөм дурсамжит өдрүүдийг өөртөө үлдээх боломжтой юм.   

2015 оны “LITTLE MISS WORLD” тэмцээний онцлог нь гал, ус, агаар эх дэлхийг билгэ тэмдгээ болгон оролцогчдыг эх дэлхийгээ хайрлахыг уриалж байгаа бөгөөд эх дэлхийнхээ дуу хоолой болох хүсэлд хөтлөгдсөн, бусдад үлгэрлэх чадвартай, бүтээлч, идэвхитэй, байгальд ээлтэй 10-14 насны охидод нээлттэй юм байна.

 “LITTLE MISS WORLD 2015-MONGOLIA” үндэсний ялагч тодруулах шалгаруулалтын ерөнхий зохион байгуулагчаар  SBN  телевиз ажиллаж байгаа бөгөөд бүртгэл SBN  телевизийн байранд өдөр бүр явагдаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг SBN телевизийн 301141, 86750690 дугаарын утаснаас лавлаарай.

ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: SBN  ТЕЛЕВИЗ,  ГҮНЖИЙН ДЭВТЭР

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.