Б.Цэнгэл ямар зорилгоор ГЕГ-ын дарга болсон бэ

2015/08/13
Share |
Хүмүүс:
Б.Цэнгэл ямар зорилгоор ГЕГ-ын дарга болсон бэ

Б.Цэнгэл сонгуулийн мөнгө босгох зорилгоор ГЕГ-ын дарга болсон уу

МАН Засгийн газраас гарах сургаар МАН-ын сайд, даргатай төрийн байгууллагууд үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж байсан. Харин энэ үймээн дунд ажлаа аваад хагас жил ч болоогүй Гаалийн Ерөнхий Газрын дарга Б.Цэнгэлийн ажлын байрны болон сэлгэн ажиллуулах томилгоо өөрийн эрхгүй анхаарал татлаа. Тэрбээр 1300 гаруй хүнтэй гаалийн салбарыг хүлээн авснаас хойш гаалийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой ажил огт хийгээгүй мөртлөө халаа сэлгээ, шилжилт хөдөлгөөнийг бөөндөж, өдөрт 80- 100 хүний тушаал гаргаж байна.

Нам бус, гаалийн бодлогыг тодорхойлдог, жинхэнэ гаалийн салбарыг гэсэн сэтгэлтэй, мэргэшсэн дарга нарыг жирийн байцаагч болгож, Хөдөлмөрийн тухай хууль зөрчин ээлжийн болон жирэмсний амралт авсан хүмүүсийг орон нутагт шилжүүлж байгаа гэсэн мэдээлэл бидэнд ирлээ. Б.Цэнгэл ийнхүү төрийн албаны залгамж халааг бужигнуулсныхаа үр дүнд өөрийн МАН-ын болон танил хүмүүсээрээ тойрон хүрээлэгчдээ бүрдүүлжээ. Тухайлбал, Замын-Үүдэд хамт ажиллаж байсан “баруун гар” гэж хэлж болохоор Бямбаа, Цэеэнрэгзэн болон Хосбаяр гэх мэт нэр бүхий хүмүүсийг өөд нь татаж, ГЕГ болон нэгж дээр томоохон албан тушаал өгчээ. Түүгээр барахгүй намынхаа болон найз нөхөд, хамаатан садныхаа заавраар өглөө нь өөрийн гараар баталсан тушаалаа үдээс хойш нь цуцалдаг аж.

 

Тэрбээр 1300 гаруй хүнтэй гаалийн салбарыг хүлээн авснаас хойш гаалийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой ажил огт хийгээгүй мөртлөө халаа сэлгээ, шилжилт хөдөлгөөнийг бөөндөж, өдөрт 80- 100 хүний тушаал гаргаж байна.

Түүнийг тойрон хүрээлэгчдийг харахад л Б.Цэнгэл гэгч ямар зорилгоор энэ газрын даргаар ирсэн нь тодорхой болох шиг. Сангийн яамыг МАН мэдэлдээ авснаар түүний харьяанд байдаг ГЕГ-т ч МАН өөрийн хүнээ тавих эрх мэдэлтэй болсон. Б.Цэнгэл дарга нарын судсыг олж атгаж чадсан учраас Гаалийн Ерөнхий Газрын дарга гэсэн том албан тушаалд тухалж байгаа гэх. Харин түүнийг хэн удирдаж, хэн хаацайлж хамгаалаад байна вэ гэдэг сонирхолтой. Б.Цэнгэлийн ард МАН-ын нөлөө бүхий эрхэм байдаг гэдэг ч нэрийг нь дурдаггүй юм билээ. Энэ толгой эргэм олон томилгоо, албан тушаалын наймаагаар дараагийн сонгуульд хэрэглэх мөнгөө нөөцлөх зорилготой ч байж мэдэх. Гаалийн салбарыг хөгжүүлье гэсэн хүн халаа, сэлгээг ингэж бөөндөнө гэж байхгүй нь ойлгомжтой.

Б.Цэнгэл бол олон нийтэд танил биш ч улс төрийн хүрээндээ бол хуучин хүн. Түүнийг Авто тээврийн газрын даргаар ажиллаж байсан гэдгээр нь хүмүүс мэднэ. Түүнийг Замын-Үүд дэх Гаалийн газрын даргаар ажиллаж байх үед 15 хүн амиа алдсан “Азийн чоно” архийг хийсэн метилийн спирт Замын-Үүдийн хилээр хууль бусаар орж ирсэн байдаг. Тухайн үед “Азийн чоно”-ын захирлууд шүүхээс ял авсан бол ГЕГ-ын дарга Баттөмөр хариуцлагаа ухамсарлаад ажлаа өгсөн. Харин Б.Цэнгэл уг спирт орж ирсэн гаалийн газрын дарга нь атлаа өөрийн хүсэлтээр ажлаа өгөөгүй тул тушаал гаргаж, ажлаас нь чөлөөлсөн юм билээ.  Түүнийг хяналт, шалгалтын ажлаа үнэхээр ажлаа зохион байгуулж чадаагүй юу эсвэл өөрөө хамтарсан уу гэх хардлага байсаар байна. Гэхдээ энэ нь түүнийг албан тушаал ахиж, Гаалийн Ерөнхий Газрын дарга болоход огтхон ч саад болсонгүй.  Тухайн үед  “баруун гар” гэх Бямбаа нь мөн л хэлтсийн даргаар нь ажиллаж байжээ.

Б.Цэнгэл 2012 онд  Дархан-Уул аймаг дахь МАН-ын даргад нэр дэвшээд өвдөг шороодож байсан. Өвдөг шороодсон ч Засаг дарга болохын тулд нэлээн будилаан тарьсан гэж ярьдаг юм билээ. Гааль гэдэг Монгол Улсын эдийн засаг, аюулгүй байдлын дархан хилийн манаа юм. Ийм чухал албанд томилогдсон хүн өөрөө төрийн хар хүн байх ёстой. Гэтэл хаа яваа газраа гарын хүнээ “шахаж” хяналтаа тогтоож явдаг ийм эрхэм Гаалийн Ерөнхий Газрын даргаар залраад, салбараа самарч байна шүү дээ. “Ноосоо тушаачихлаа” гээд арилаад өгөхөөс нь өмнө ажлыг нь хийлгэж, хариуцлага нэхмээр байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
kjynvnov No3u6Mntjwjkyiasgx, [url=http://mfnryvrslmtj.com/] mfnryvrslmtj[/url], [link=http://xzdlyypmorot.com/ ]xzdlyypmorot[/link], http://akxauaipzqmv.com/
IP:31.184.238.210  2019-07-18 16:26:19
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.