Давхар ажил эрхэлдэг Монгол одууд

2015/08/14
Share |
Хүмүүс:
Давхар ажил эрхэлдэг Монгол одууд

Хүн ам багатай манай улсад ганц дуу дуулаад нүцгэлэхэд л “од” болох боломжтой. Харин дуулж хуурдаад хоолоо олно гэвэл худлаа. Мэдээж нэрээрээ брэнд хийж урлагийн буянаар чамгүй хангалуун амьдарч байгаа эрхмүүд бий. Гэсэн ч урлагийнхан шинэ жилээр л “халтуур” хийж бүтэн жилийнхээ хэрэглээг базаадаг гэдэг яриа бий. Тиймээс рок попынхон давхар ажил эрхэлдэг. Тэднээс цөөн хэдийг нь танилцуулая.

1. Гоо сайхны мэс ажилбарыг сонгодог түвшинд хийдэг Солонгос улсад хамраа янзлуулсан дуучин Алтанцэцэг баруун дөрвөн замд байрлах Талст дэлгүүрт Diva загварын хувцасны дэлгүүр ажиллуулдаг. Урлагийн бүсгүйчүүддээ бараагаа зад сурталчилан чамгүй ашиг олдог тэрээр Талст-ын эзэн Мөнхгэрэлтэй үй зайгүй найзууд. Мөн хувьдаа студитэй, мөн тансаг зиндааны ресторан байгуулахаар зорьж яваа.

2. Сүүлийн үед дорвитой уран бүтээл хийгээгүй дуучин Номин ч гэсэн дэлгүүртэй. Түүний N fashion shop нь сонголт сайтай хэмээн мэргэжил нэгт нөхөд нь үнэлдэг юм билээ. Охиноо ганцаараа өсгөж буй Номин жүжигчин Амарсайханы эгч Баяраатай сүмийн найзууд. Тэд сайн үйлсийн аянд гар нийлдэг.

3. Олимпын медальт хос болох Цагаанбаатар, Гүндэгмаа нар караоке, пап, зочид буудал бүхий цогцолбортой. Тамирчин хосууд байнгын бэлтгэл сургуулилттай байдаг болохоор бизнестээ гар бие оролцдоогүй. Харин итгэл даах нөхдөдөө даатгадаг.

5. Нэгэн цагт бүтээж, сөнөөж явсан Хар сарнай хамтлагийн Маадай хувьдаа студитэй мөн караоке ажиллуулдаг. Ер нь урлагийнхан дунд бар цэнгээний газар ажиллуулж үзээгүй хүн тун цөөхөн. ТV коктейлийн Цоомоо ч гэсэн цагтаа барны эзэн явсан.

6. Дуучнаас тариаланчин болсон эрхмүүд бол Камертоны Эба, Номин талстын Батсүх нар билээ. Шинэ уран бүтээлээрээ үзэгчидтэйгээ уулздаг байсан бол өдгөө тариаланчидтай нэгдэж улстөрчдийг шүүмжилдэг ажилтай болсон. Эбагийн хувьд тариалангаараа гаршиж байгаа.

Чингисийн талбай дээр үсээ хусаж, авлигачдад татвар төлөхгүй гэдгээ зарласан дуучин Жавхлангийн уушин газар 13 дугаар хороололд байрладгийг бүгд мэдэх биз ээ. Хөх нуруут төв нь ресторан, биллиярд, караокетэй. Мөн гавьяатын гэргийн хөрөнгө оруулалтаар Жавхлангийн дүү Тэргэл үндэсний хувцасны салон ажиллуулж байгаа.

8. Дуу дуулж, далны ясан дээр сийлбэр хийн олноо танигдсан дуучин Баттогтох архаг орифлэймчин. Олон жил сүлжээний бизнес эрхэлсэн тэрээр орифлэймийн нэлээд том захирал. Гэргийнхээ хамт орифлэймчдийн сургалт сурталчилгаа, аялалд оролцон дэлхийг тойрон аялж байгаа.

9. Мөнчгөрөөрөө гэдэг шиг өөрийнхөө хүчээр амжилтанд хүрсэн цөөн хэдэн дуучны нэг бол A Cool буюу Анхбаяр билээ. “Халтуур” хийн гурван өрөө байр авсан гэддэг тэрээр Их засаг олон улсын их сургуулийн маркетингийн албаны дарга. Мөн хувьдаа урлагийн академи байгуулж, тун удахгүй нээлтээ хийх гэж байгаа сүүхээтэй залуу.

10. Univers best songs наадмын анхны гранпригийн эзэн Цэлмүүний ээж шүдний эмч мэргэжилтэй. Ээжийнхээ мэргэжилд түшиглэн Агапе нэртэй эмнэлэг байгуулсан.

11. Sweetmotion хамтлагийн дуучин Ганболор багын мөрөөдлөө биелүүлэн телевизийн салбарт орж Шинэ дэлхийгийн захирлын суудалд тухлаад удаагүй байгаа. МАК-ын эзэмшилд байсан уг телевизийн өнгө төрхийг өөрчилнө хэмээж байгаа ч одоогоор хийж гийгүүлсэн зүйл харагдахгүй байна.

12. Камертон хамтлагийн дуучин Ганаа өөрийнхөө нэрээр нэрлэсэн нэвтрүүлэг хөтөлдөг байсан. Хөтлөгчөөс захирал болж дэвшсэн тэрээр Эко телевизийн захирлаар ажиллаж байсан.

13. Зууны манлай дуучин Сарантуяагийн бакал Болор-Уянга гэх дуучин бүсгүй бий. Уран бүтээл туурвиад нэлээд хэдэн жил болж байгаа ч шальтай нэрд гараагүй тэрээр гадаадын хөрөнгө оруулалттай компанид менежерээр ажилладаг.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.