Сайхан мэдээ: Цэрэнтогтох хүү эх орондоо ирлээ

2015/08/17
Share |
Хүмүүс:
Сайхан мэдээ: Цэрэнтогтох хүү эх орондоо ирлээ

Монголчуудын нэгнээ гэсэн өрөвч энэрэнгүй чанар үгүй болчихоогүй гэдгийг нотолсон үйл явдал нь Цэрэнтогтох хүүд хүн бүр л эрвийх дэрвийхээрээ тусласан явдал юм. Бяцхан дүүгийнхээ амийг аврахын тулд өөрийгөө үл хайрлан дүрэлзэх гал руу орсон түүнд туслах аян өрнөж, хүн бүрийн сэтгэлийг хөдөлгөсөн. Солонгост 150 гаруй сая төгрөгөөр хагалгаа хийлгэсэн Цэрэнтогтох өнгөрсөн хагас сайн өдрийн 03.45 цагт Чингис хаан нисэх онгоцны буудалд ээжийнхээ хамт буулаа. Биеийнх нь 80 хувь түлэгдэж амь нас нь дээсэн дөрөөн дээр байсан хүү олон хүний сэтгэлийн өглөгөөр хөл дээрээ алхаж эх орондоо ирсэн нь хамгийн сайхан мэдээ байлаа. Өдгөө Монголд физик эмчилгээгээ үргэлжлүүлэн хийлгэх Цэрэнтогтох хүү солонгосоос дүүдээ бэлэгтэй иржээ. Зоригт хүүдээ эрүүл энхийг хүсэн ерөөе.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.