Хүмүүс: Н.Алтанхуяг | |
Зарим гишүүдийн амралт дуусаагүй байгаа бололтой. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг poiaris sportman 850-аар Сарьдгийн хийд, Хагийн хар нуураар зугаалж усанд шумбаж, хээрээр гэр хийж явсан тухайгаа өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ. Тэрээр “Сарьдагийн хийдээс 10 гаруй км явж Хагийн хар нууранд хүрлээ. АТV-ээр Хаан жимсээс Хагийн хар нуур хүрэхэд нийтдээ 130-аад км явж байна.
Маршрут Хаан жимс – Туулын гүүр – Галттайн гол – Еүдэгийн даваа – Сарьдагийн хийд – Хагийн хар нуур” хэмээн явсан маршрутаа сонирхуулсан байна. Дашрамд сонирхуулахад эрхэм гишүүний унаа болох poiaris sportman 850 нь Монголд хоёрхон ширхэг байдаг гэсэн яриа бий.