Монгол Улсыг 1700 жил бус 3400 жил “тэжээх” их нөөц батлагдлаа

2015/08/18
Share |
Хүмүүс:
Монгол Улсыг 1700 жил бус 3400 жил “тэжээх” их нөөц батлагдлаа

Сүүлийн үед бизнесийн бүлэглэлүүдийн сонирхлыг асар ихээр татах болсон томоохон нөөц орд Монголын газар нутгаас олдсон тухай бид анх мэдээлж байсан билээ.

Жилдээ 28 мянга орчим тонн байгалийн хий ашигладаг Монгол Улсыг яг энэ чигээр нь 1700 жил хангаж чадах асар том нөөц орд Тавантолгойгоос олдсоныг Монголын бус гаднын хэвлэлд мэдээлж байсан бөгөөд үүнд цөөнгүй монголчууд эргэлзэж байв. Тэгвэл энэ эргэлзээг тайлах дахин нэг шинэ мэдээ гаднын хэвлэлд тавигдсан нь дээрх ордыг түшиглэсэн туршилтын үйлдвэр байгуулсан тухай юм.

Дотоодод жилдээ 28 мянга орчим тонн байгалийн хий ашигладаг Монгол Улсын дээрх нөөц 51 тэрбум куб метр буюу 40 сая тонн бөгөөд энэ нь Монгол Улсыг 1700 жил хангалттай хангаж чадна гэдгийг албаныхан урьдчилсан байдлаар тогтоосон юм. Тавантолгойд байгалийн хийн хайгуул хийж уг ордыг илрүүлсэн Өмнөд Солонгосын байгалийн хийн компани олборлолт явуулах хүсэлтээ удаа дараа илэрхийлсэн бөгөөд энэ дагуу “Korea Gas” компанид үйл ажиллагаа явуулах эрх олгожээ.

Гэхдээ Тавантолгойгоос олдсон асар том нөөц бүхий уг ордод Өмнөд Солонгосын компани дангаар үйл ажиллагаа явуулахгүй бөгөөд Монголын талаас “Эрдэнэс Таван Толгой”, “Элгэн” компаниуд хамтарна.

Энэ гурван компанийн хамтарсан туршилтын үйлдвэр хэдхэн хоногийн өмнө нээлтээ Тавантолгой буюу Өмнөговь аймгийн Цогтцэций суманд хийжээ. Байгалийн хий буюу метан гаргаж авах энэхүү үйлдвэр дэлхий нийтээрээ нүүрснээс татгалзаж буй өнөө үед Монгол Улсын дулааны, эрчим хүчний шинэ эх үүсвэр бөгөөд стратегийн асар чухал ач холбогдолтой орд газар билээ.

Тэгвэл нээлтийн үйл ажиллагаан дээр төрийн өмчит “Эрдэнэс Таван Толгой” компани урьдчилан тогтоосон нөөц хоёр дахин их байх боломжтой гэж хэлжээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсыг 1700 жил “тэжээх” баялаг хоёр дахин нэмэгдэж 3400 жил болов.

Ямартай ч, Өмнөд Солонгосын “Korea Gas” компани энэ ордод 8.6 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд Монгол Улс тун удахгүй метанаас эрчим хүч гаргаж авдаг үйлдвэр барихаар төлөвлөсөн тухай гаднын хэвлэлд дурджээ. Эцэст нь, Монголын өөр нэг газраас метаны орд илэрсэн гэж бичжээ. Өмнөговь аймгийн Гурвантэс сумаас олдсон энэ ордыг “МАК” /Монголын Алт Корпораци/ компани эзэмшиж байгаа гэжээ.  

Zindaa.mn  Э.Төгс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.