Замын-Үүдийг хөгжүүлэх нэрээр иргэдээс 1000 төгрөг хурааж байгаа нь хэр үндэслэлтэй вэ

2015/08/21
Share |
Хүмүүс:
Замын-Үүдийг хөгжүүлэх нэрээр иргэдээс 1000 төгрөг хурааж байгаа нь хэр үндэслэлтэй вэ

Монголын иргэдийн дийлэнх нь Нарантуул, Бөмбөгөр, Баянзүрх, Сандэй зэрэг хэдэн томоохон худалдааны төвөөс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ цуглуулж байгаа. Яахав томоохон дэлгүүрүүд Улаанбаатарт олноороо баригдаж үйл ажиллагаа явуулж байгаа ч ихэнх иргэд Нарантуул захаа л барааддаг. Нарантуул захын наймаачид голдуу Эрээн, Бээжингээс бараагаа татаж байгаа. Тэд мэдээж Замын-Үүд боомтоор дамжин гардаг нь ойлгомжтой. Гэтэл өнөөх Замын-Үүд хилийн боомтод асуудал тоймгүй их. Үүний нэг нь “Замын-Үүдийг хөгжүүлэх сан”-д хандив болгож хилээр гарч буй иргэн бүрээс хүчээр 1000 төгрөг хураадаг явдал юм. Мэдээж уг боомтоор дамжин өнгөрч байгаа болохоор сумынх нь хөгжилд зориулан 1000 төгрөг өгөх сэтгэлтэй иргэд олон байх нь дамжиггүй. Харамсалтай нь иргэдээс хүчээр авч буй мөнгөөр бол Замын-Үүд хөгжвөл хөгжихөөр л хугацаа өнгөрлөө. Аль 2010 оны сүүлээр уг санд хуримтлал нэрээр 1000 төгрөг хураах болсон гэдэг. Хамгийн багадаа 3000 иргэн өдөрт хил гарч байна гэж бодоход л 3 сая төгрөг өлхөн цугларна. Энэ мөнгийг сараар тооцоход 90 сая гэх данхар тоо гарч ирж байгаа биз. Гэтэл өнөөх Замын-Үүд нь элсэндээ дарагдсан, цэвэр усны хүндхэн асуудалтай, амжиргааны түвшин доогуур, хөгжилд хойрго сум хэвээрээ л байна. Харин тус сумаас 9 км зайтай орших Эрээн хот хөгжил цэцэглэлтийн туйл болж байгааг явж үзсэн хүн бүр мэднэ.

Замын-Үүд суманд байнгын 20 мянга орчим иргэн оршин суудаг гэсэн тооцоо бий. Ажилгүй орлогогүй, амьдрах баталгаагүй, хөгжлөөс хоцорсон тэднийг аятайхан шиг амьдруулж сумынхаа өнгө төрхийг тордох сэтгэлтэй удирдлагуудтайсан бол ядаж өнөөдөр боломжийн хэмжээнд хүрэх байлаа. Ер нь яахаараа монголчууд гэхээрээ л мөнгө “идэж”, халааслах ховдог сэтгэлтэй байдаг юм бэ. Сумаа хөгжүүлж чадахгүй юм бол 1000 төгрөг хураах хэрэг ч байгаа юм уу. Уг асуудалд анхаарал хандуулах цаг аль хэдийнэ болсон баймаар л санагдах юм.  

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.