Хүмүүс: Цэлмүүн | |
Олны танил байх нэг талаараа эрх чөлөөгөө “хасуулж”, үргэлж бусдад үлгэрлэж харагдах ёстой гэсэн бичигдээгүй хуультай мэт. Учир мэдэхгүй өсвөр үеийнхэн тэднээс үлгэр жишээ авдаг гэдгийг ухамсарлах хэрэгтэй болов уу.
Хоббигоороо дуулдаг Цэлмүүн үнэндээ эрүүл мэндийн салбарын мэргэжилтэй. Тиймдээ ч эмнэлэг байгуулаад удаагүй байгаа. Тэрээр Японы Kishokai Medical Corporation-ний ерөнхий захирал Мамору Ямашита нарын хүмүүстэй хамт уулзалтанд оролцож төрийн ордонд зургаа татуулсанаа цахим хуудаснаа нийтлэсэн юм. Гэтэл дуучин бүсгүйг эрүүл мэндийн тухай ярилаа хэмээн олон хүн шүүмжилж зэвүү дургүй хоёрыг нь зэрэг хүргэсэн бололтой. Цэлмүүн “Бага байхдаа л нэг дуулаад тэмцээнд түрүүлээ л биз.....Ер нь хэзээ л Монголчууд амжилт бүхнийг магтаж бахдаж нэгнээ урамшуулж дэмжиж байлаа... Зүгээр л авахыг нь аваад хаяхыг нь хая л даа... Дуугуй яваад байхаар давраад... Дуугарахаар дуутай яасан ийсэн гээд байх юм “ хэмээн ихэд бухимджээ.