Хүмүүс: |
Гэгээн цагаан өдөр KFC-д хооллож байгаад нэгэн эмэгтэй гар утсаа дээрэмдүүлсэн хэрэг гарчээ. Хохирогч нь төрийн байгууллагад хариуцлагатай албан тушаал хашдаг нэгэн аж. Тэрээр охиныхоо хамт хооллож байтал сонин сэтгүүл зардаг хүүхдүүд эрээд байсан гэнэ. Тэднийг явуултал өсвөр насны хоёр хүүхэд орж ирээд идэж байсан хоолноос нь самардан, гар утсыг нь авч зугтаасан байна. Тухайн үед хохирогч эмэгтэй мөнгөтэй цүнхэндээ анхаараад гар утсаа дээрэмдүүлсэнээ мэдээгүй байж. Улмаар цагдаад дуудлага өгчээ. Иргэдэд сэрэмжүүлэг болгох үүднээс бичлэгийг хүргэе.