Бусдыг инээлгэдэг П.Эрдэнэзаан үзэгчээ дарамталдаг болоо юу даа

2015/08/25
Share |
Хүмүүс: П Эрдэнэзаан | 
Бусдыг инээлгэдэг П.Эрдэнэзаан үзэгчээ дарамталдаг болоо юу даа

Нийгэм ялзрахын хэрээр хошин урлаг сэргэн манддаг хэмээн оросын нэрт жүжигчин Юрий Никулин нэгэнтээ хэлсэн байдаг. Нэг үе манайхан хошин урлагт шимтэн дурладаг байлаа. Тиймээс ч манай улсад энэ салбар хурдан хөгжсөн, жүжигчид нь хөлжсөн.  Харин сүүлийн жилүүдэд продакшнуудын сэтгэлгээ, хөгжил зогсож нэг л өнгө аястай, хуулбар номерууд болсоноор, үзэгчдээ цэнгээх нь битгий хэл бараг уур бухимдлыг нь төрүүлэх болсон нь нууц биш. Энэ тухай нэг иргэн өөрийн цахим хуудаснаа “Хүмүүсийг дууриаж алиалсан, хөдөөний бүсгүйг тэнэг балай гэж хэтэрхий доромжилж ойлгуулсан, дууны үг өөрчлөх гэж оролдсон, тарган эмэгтэй болж хувираад тайзан дээр таварцаглаж өнхөрсөн номерууд л байх... Шуудхан хэлэхэд Монголын хошин урлагийн хөгжилд бэлгийн сулрал нүүрлэчихэж” хэмээн үзэл бодлоо илэрхийлжээ. Гоо зүйн таашаал эдлэхээр үзсэн урлаг, уран бүтээлдээ шүүмж хэлэх эрх үзэгч бүрт бий. Гэтэл Маск продакшны жүжигчин П.Эрдэнэзаан тэрхүү постонд ихэд эмзэглэн, эхнэртэйгээ хамт өнөөх залууг үгээр “зодсон” харагдана. Шагийн билет хүртэл аваад хошин шог үздэг үзэгчийнхээ алга ташилтанд дөжирсөн хошин урлагийнхан үзэгчийнхээ шүүмжийг сонсох ухамсаргүй болоо юу даа.


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Bataa Maskin hiij bga yumig harahaar uur hureed bdag vnen t1
IP:202.9.41.141  2018-07-18 11:54:13
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.