Хүмүүс: Б Шүүдэрцэцэг | |
Шүүдэрцэцэг гэдэг нэр тийм ч түгээмэл бус. Олны танил эрхмүүдээс жүжигчин Шүүдэрээ, зохиолч Шүүдэрцэцэг хоёр нэрээрээ ижилсэдэг. Үнэндээ зохиолч бүсгүйн нэр Тогтохбаяр, харин уншигчдаас нь хайрласан нэр нь Шүүдэрцэцэг. “Уншигчид маань өнөөдрийн намайг бүтээсэн, би тэднийгээ хүндэтгээд өөрчлөгдсөн” хэмээн ярих зохиолч бүсгүй цахим хуудаснаа нэр нэгтнээ ихэд магтжээ. Тэрээр “Цаг баримтлах, ахмад эгчмэдийг хүндлэх, кино багийнхантайгаа найрсаг сайхан харилцах, хэлсэн амандаа хүрэх, хүний үг сонсох гээд олон сайхан чанар түүнд бийХүний амьдрал учрал ерөөлөөр дүүрэн. Уулзах л төөрөгтэй хүмүүсийг хувь тавилан учруулдаг гэдэг ээ” хэмээн бичжээ. Нэрээрээ ижилссэн уран бүтээлчдийн түүх өгүүлэх зургийг хүргэе.