Цэрэнтогтох хүүгийн гэрт гарсан галын дүгнэлт эцэслэн гараагүй гэнэ

2015/08/27
Share |
Хүмүүс:
Цэрэнтогтох хүүгийн гэрт гарсан галын дүгнэлт эцэслэн гараагүй гэнэ

Өнгөрсөн зургадугаар сард Налайх дүүрэгт газ дэлбэрсэний улмаас бяцхан дүүгээ галаас аварсан Цэрэнтогтох хүүгийн бие 80 хувь түлэгдэж үхэл амьдралын зааг дээр ирсэн харамсалтай үйл явдал болсон. Монгол түмний өгөөмөр сэтгэлийн ачаар зоригт хүүгийн эмчилгээний зардлын 90 гаруй хувь нь цугларсан хэмээн түүний ээж ярьж байлаа. Тухайн үед галын дүгнэлт газ дэлбэрсэний улмаас гал гарсан байж болзошгүй хэмээн гарсан аж. Энэ нь ар гэрийнхэнд нь дутуу дулимаг санагдаж дахин шалгуулсан ч дүгнэлт өөрчлөгдөөгүй аж. Хүүхдийнхээ амийг аврахын төлөө зүтгэсэн эцэг эх нь хэл ам хийхийг хүсээгүй учир тэгсгээд өнгөрүүлсэн гэнэ. Харамсалтай нь өнөөх газ үйлдвэрлэгч компани одоо хэр нь ар гэрийнхэнтэй нь уулзаагүй, ядаж утсаар ч яриагүй нь хачирхалтай. Дэндүү хариуцлагагүй компаниуд хүн чанартай байх хэрэгтэй болов уу.

Цэрэнтогтох хүүгийн хувьд эх орондоо ирсэн. Одоогоор арьс нь маш эмзэг байгаа тул сэргээх дасгал хийж байгаа аж. Энэ жил 12 дугаар ангид элсэн суралцах хүү ирээдүйд сэтглзүйч болохыг мөрөөрдөг гэнэ.    

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.